“UB Drone Battle” уралдааны бүтээлийг энэ сарыг дуустал хүлээн авна

Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB Drone Battle” уралдааныг зарласан.
Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-ны өдрийн хооронд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг аравдугаар сарын 10-ны өдөр гардуулна.
ЗОРИЛТ
- Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулах
- Иргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэх
- Иргэдийн өдөр тутмын зөв үйлдэл, хариуцлагатай зан төлөв, эерэг сэтгэлгээ, ёс зүй, зан суртахуун, хувь хүний ухамсрыг харуулах
- Хотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулах
- Иргэдийн оролцоо, бүтээлч санаа, инновацыг дэмжиж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдлыг тодотгох
- Уралдааны бүтээлээр дамжуулан боловсрол, хүмүүжил, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх
- Дэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэх
- Уралдааныг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлж, Улаанбаатар хотын нэр хүндийг дэлхий дахинд сурталчилна.
Бусад мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна
Мэдээ
Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувьтай байна
Мэдээ
“Тугалтай үхэр зарна" гэсэн зараар залилуулжээ
Мэдээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.