Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-09-20
 МАН-ын  Удирдах зөвлөл хуралдаж байна

2024 оны Улсын их хурлын сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын даргыг сонгох Бага  хурлын товыг зарлан хуралдуулах юм.

МАН-ын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдгээрээ тамгалагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөх магадлалтай байна.

Тус нэр дэвшигчдийн хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж яваа туршлагтай, дунд үеийн төлөөлөл юм

 Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлж МАН-ын даргад өрсөлдөх нь нээлттэй юм.  

 МАН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигч Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын  саналыг авснаар сонгогдох нөхцөл үүснэ гэж үзэхээр байна. Ингэж чадахгүй бол  МАН-ын Их хурлаар эрх баригчид “даргаа” сонгох нөхцөл үүсэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ