Зуунмод хотод дахин төлөвлөлт эрчимтэй явагдаж байна
Тус ажлын хүрээнд:
- Хаанбанкны уулзвараас Номингийн уулзвар хүртэлх замыг өргөсгөх, орчны тохижилтыг хийх,
- Хаанбанкны ард талын орон сууц, хажуу талын шинэ барилгын гадны талбайг төв замтай холбох,
- Сэрүүн дэнж хорооллын дундуурх авто замыг шинээр хийх,
- Энэрэнгүй тэнгэр бурхан /Католик/ сүмийн газрыг чөлөөлж нийтийн эзэмшлийн зам, талбай барих ажлуудын зураг төслийг даруй гаргаж, ажлыг эрчимжүүлэхээр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр холбогдох албадын дарга мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь ажиллалаа.
Өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-аар “Аймгийн 2025 оны төсвийн тодотгол батлах тухай” асуудлаар төсөв хөрөнгө шийдэгдэж байгаа тул ажлыг яаравчилж энэ намартаа багтааж хийхээр зорьж байна.
Мөн дээрх бүтээн байгуулалт орчимд шинээр баригдаж буй барилгын эзэд инженерүүдтэй уулзаж, барилгын явцтай танилцаж, орчны тохижилтын ажилд хамтарч ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр өнгөрсөн 7 хоногт Сэрүүн дэнж хотхоны айл өрхүүдтэй уулзаж, эзэмшлийн газраасаа илүү гаргаж барьсан хашаагаа багасгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу айл өрхүүд хашаагаа багасгаж шинээр барих замын талбайг чөлөөлжээ.
Бусад мэдээ
Төв аймгийн ЕБС, политехник коллежийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо
Мэдээ
Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Мэдээ
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Мэдээ
Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.