“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор what3words буюу гурван үгт хаягийн системийг ашигладаг.
Тус программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган байх шаардлагатай.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлнэ.
Ингэснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.
Бусад мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 7 хоногийн 1 өдөр зайнаас цахимаар ажиллана
Мэдээ
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Мэдээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Мэдээ
Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.