Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-09-18
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн дэд сайд Мехмет Сагламтай уулзлаа

БНХАУ-д болж буй “Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн дэд сайд Мехмет Сагламтай хоёр талын уулзалт хийлээ. 

Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд Турк Улсын Дотоод хэргийн яамтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

Талууд хар тамхины хууль бус эргэлтийн чиг хандлага, шинэ төрлийн мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд ашиглаж буй дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн талаар тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ