Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-09-08
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны есдүгээр сарын 8-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: Есдүгээр сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 8-наас 13-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 15-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 10-нд бага зэргийн бороо, есдүгээр сарын 13, 14-нд бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 13, 14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 8-12-нд дулаарч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 13-наас сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ