Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-09-02
"Тokusegawa U-15 sumo cup 2025” тэмцээн болно

МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт зааланд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдаж байсан Токүсэгава Б.Ганболдын нэрэмжит сүмо бөхийн U-15 нас (2010, 2011, 2012 он)-ны улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-нд болно.

Дөрөв дэх удаагийн тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Япон улсын “Asahigaoka” ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах юм байна.

Нэрэмжит тэмцээний эзэн Б.Ганболд нь мэргэжлийн сүмод маэгаширагийн нэгдүгээрт эрэмлэгдэн барилдаж байв.

Тэрбээр “Кирияма” дэвжээнд харьяалагдан 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшиж, 2011 оны тавдугаар сард зодог тайлсан бөгөөд 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бөх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ