Нийслэлд 25 мянга гаруй хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж байна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж, 7 хоногийн 2-3 өдөрт сүү өгч байна.
Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт сүү өгдөг.
Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.