Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
3 цаг 14 мин
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

10, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ.

Хур тунадас: 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 09-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10, 11-нд бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 11, 12-нд сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ