Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
8 цаг 48 мин
7973 хүүхэд зөрчлийн улмаас хохирчээ

Прокурорын байгууллага хүүхэд хохирсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд хохирсон 6947 зөрчил бүртгэгджээ.

Хүүхэд хохирсон нийт 8213 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 34.7 хувь нь орон нутагт, 65.3 хувь нь Нийслэлд бүртгэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүрэг 1432, Сүхбаатар дүүрэг 836, Сонгинохайрхан дүүрэг 823, орон нутгийн хэмжээнд Баян-Өлгий аймаг 362, Дорнод аймаг 260, Хөвсгөл аймаг 244 гомдол, мэдээллийг тус тус хүлээн авч шалгасан нь хамгийн их байна.

2024 онд хүүхэд хохирсон нийт 6947 зөрчлөөс хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3618, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 2708, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 233, танхайрах 162, хүний бие халдах 72, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 45, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах 37, бусад 72 зөрчлийн улмаас нийт 7973 хүүхэд хохирчээ. Хүүхдийн эрх зөрчих зөрчлийн 84 хувь нь  хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин болох гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 10 хувь нь гудамж талбайд, 3.6 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд, үлдсэн хувь нь бусад газарт үйлдэгдсэн бөгөөд 54 хувь нь өдрийн цагаар, 46 хувь нь шөнийн цагаар үйлдэгджээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ