Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-07-23
Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих арга хэмжээ авлаа

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл нарын нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн  яллагдагчаар татсан. 

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт цагдан хорих тухай санал хүргүүлсэн.  Шүүхээс прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.

Шүүгчийн шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргадаг хуулийн зохицуулалтын дагуу прокурор 2025 оны 07 дугаар сарын 23-ны 09:10 цагт хүлээн авч, шүүгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдлоо 13:40 цагт шүүхэд хүргүүлсэн гэв.  

Шүүхээс прокурорын гаргасан гомдлын дагуу Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлээд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ