Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-07-19
Төв аймгийн Сэргэлэн сум "АЛТАН ГАДАС" одон хүртлээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Догсомын Бодоогийн мэндэлсний 140, Төв аймгийн Сэргэлэн сум байгуулагдсаны 101 жилийн ой, Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн тэмдэглэлт өдрүүд тохиож, баяр наадмын арга хэмжээ өргөн дэлгэр үргэлжилж байна.

Түүхт ойн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр зарлигаар Төв аймгийн Сэргэлэн сумыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав. Шагналыг Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Туваан, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Мөн энэ өдөр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнав.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ