Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-07-11
Энхболдын Чойням Аймгийн арслан боллоо

Төв аймаг байгуулагдсаны 102, Зуунмод хот байгуулагдсаны 83, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Төв аймгийн Баянхангай сумын харьяат, аймгийн начин Энхболдын Чойням долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртлээ. 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын заан Эрдэнэбатын Гантөмөр зургаа даван үзүүрлэж, “Аймгийн заан” боллоо. 

Бөхийн барилдааны их шөвөгт Төв аймгийн Эрдэнэсант сумын сумын харьяат, Аймгийн арслан Нэргүйн Дашдаваа, Төв аймгийн Эрдэнэ сумын заан Т.Түмэнжаргал нар шалгарлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ