Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-07-08
Агаарын геофизикийн судалгаанд зөвлөгөө өгөхөөр ирсэн Канадын шинжээчдийг хүлээн авч уулзлаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсад хэрэгжиж буй Агаарын геофизикийн судалгааны ажилд зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн Канад улсын шинжээчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням шинжээчдэд талархал илэрхийлж, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд хэрэгжиж буй уг төсөл нь ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох, том талбайд гүний мэдээллийг бага зардлаар богино хугацаанд бүрдүүлэх зорилготой болохыг онцлов.

2024 оноос эхлэн Монгол орны өмнөд бүсийн 202 мянган км.кв талбайд соронзон, цахилгаан-соронзон, цацраг идэвх, хүндийн хүчний хэмжилт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд төслийг “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ болон “Икскалибур Авиашэйн Австралиа” компанийн түншлэл гүйцэтгэж байна.

Сайд Г.Дамдинням цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, ЭББГ-ын Геологи цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, Үндэсний геологийн албаны Геологийн судалгааны хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, ГХМТХ-ийн шинжээч Б.Батцэцэг, Агаарын геофизикийн тасгийн дарга, Канадын геологийн алба Р.Фортин, Агаарын геофизикийн тасгийн геофизикч, Канадын геологийн алба М.Койл, Канадын ЭСЯ-ын худалдааны төлөөлөгч н.Жастин нар оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ