Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-07-08
“Дэлхийн цом”-оос Монголын хоёр тамирчин медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болсон.

Энэ тэмцээнд  30 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахад нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа мөнгө, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн  байна.

Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог бөгөөд энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэгвэл энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг улсад арваннэгдүгээр сард болох юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ