Увс аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, Ховд сумын төвөөс хойд зүгт 60 км-т, Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар 06 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан байна. Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06 дугаар сарын 24-ний өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Мөн Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, Хайрхан сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Могой багийн “Тогоон хадны-Өвөр" гэдэг газар, 06 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд 12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.