Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
5 цаг 27 мин
“Миний гэр бүл-Миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцуулах “Миний гэр бүл-Миний бахархал” хөтөлбөрийг эхлүүллээ.

Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын ээлжийн онцлог, уурхайн үйл ажиллагаа, уурхайчдын ажлын болон амрах байрыг танилцуулах аяллыг зохион байгууллаа.

Аяллын хоёр дахь өдөр уурхайчдын гэр бүлийн гишүүд зочны аюулгүй байдлын зааварчилгаа авснаар Нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн зочны тавцан, зогсоолын талбайд хүрэлцэн ирж уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмтай танилцлаа. Мэдээлэл хүргэж буй мэргэжилтнүүдээс гадна манай ажилтнууд гэр бүлдээ салбарын үйл ажиллагаа, уулын ажил, машин техникийн талаар танилцуулсан нь ажлаа илүү ойлгуулах, бахархуулах үйл явдал боллоо гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байв.

Аяллын төгсгөлд салбарын захирал С.Гансүх тэдэнд хандан “- Манай ажилтнуудын гэр бүл Тавантолгойн уурхай, компанийн үйл ажиллагаатай газар дээр нь хүрч ирэн танилцсанд талархаж байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн үнэт баялаг бол уурхайчин та, таны гэр бүлийн гишүүд юм” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын хүн нэг бүрд хаяглан ирүүлсэн талархлын захидлыг уншиж, дурсгалын зурагтай хамт гардуулан өгч, үдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК гэр бүл, хүүхдийн эрхийг дээдэлсэн эерэг нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ