Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
5 цаг 11 мин
"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна.

Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно.

Тодруулбал, “Хүрээ цам - Даншиг наадам 2025” нь соёлын урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

• A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

• B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

• С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

• E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

• F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Мөн наадмын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ