СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралт 70 хувьтай үргэлжилж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн.
Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дууссан.
Одоогоор барилгын дотор засал болон гадна түшиц хана, тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тус сургуулийн барилгыг “Хөшиг уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бусад мэдээ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Мэдээ
“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.