Төр, эмнэлэг, цагдаагийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд шуурхай үйлчлэх, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.
Уг цогцолбор барилга нь зоорьтой гурван давхар бүхий нийт 979.8 ам метр талбайгаас бүрдэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх боломжийг хангасан лифттэйгээс гадна авто зогсоолтой. Цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 1805 өрхийн 5868 иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байна.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гурванбулаг сод᠋’’ ХХК хийж гүйцэтгэлээ.



