Цаг агаар
Валютын ханш
Спорт
8 цаг 7 мин
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.

Өчигдөр Монголын гурван жүдоч хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Бразилын бөх Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.

Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медальтан Б.Ганхайч болов.

Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн сард "Душанбе-2025" их дуулгаас алтан медаль хүртсэн юм.

Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ