Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
6 цаг 30 мин
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв

2025 оны зургаадугаар сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх боловч 18-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална.

Хур тунадас: Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Зургаадугаар сарын 17-нд үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 17, 18-нд шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, 19-нөөс халж шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ