Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр барилдана
Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд 93 орны жүдоч өрсөлдөж байгаа. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ази тивийн аварга Б.Ганхайч болон эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр барилдана. Өнөөдрийн барилдаан 17:00 цагаас эхэлнэ.
Монголын баг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Х.Ёолкын авсан нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 13-р байрт бичигдэж байна.
"Будапешт 2025" ДАШТ-ийг Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Франц, Гүрж, Италийн багууд нэг алтан медальтайгаар удаалж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.