Цаг агаар
Валютын ханш
Спорт
Уржигдар 12 цаг 10 мин
Нийслэлийн аварга баг болон чансааны шилдэг бөхчүүд маргааш тодорно

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх эхний 4 тойргийн барилдаанаа хийгээд байна.
Маргааш шигшээ барилдаан буюу нийслэлийн аварга баг, улирлын шилдэг бөхчүүд тодорно.
Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан эхний 4 тойргийн дараах байдлаар:
Чингэлтэй дүүрэг 8 даваа 3 ялалттай
Багануур дүүрэг 7 даваа, 3 ялалтттай
Багахангай дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
Хан-Уул дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/
онгинохайрхан дүүрэг 7 даваа 2 ялалттай
Сүхбаатар дүүрэг 7 даваа 2 ялалттай
Налайх дүүрэг 4 даваа 0
Баянзүрх дүүрэг 3 даваа 0 /1 өнжсөн/
Баянгол дүүрэг 1 даваа 0 /1 өнжсөн/
Харин хувийн дүнг танилцуулбал:
1. Улсын заан Б.Батмөнх 4 барилдаж 4 давсан
2. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 3 барилдаж 3 давсан
3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 3 барилдаж 3 давсан
4. Улсын начин Д.Амарсайхан 4 барилдаж 3 давсан
5. Улсын начин Д.Амаржаргал 4 барилдаж 3 давсан
6. Улсын начин Б.Даваа-Очир 3 барилдаж, 3 давсан
7. Улсын начин Л.Энхсаруул 3 барилдаж 3 давсан
8. Аймгийн хурц арслан Н.Амгаланбатаар 3 барилдаж 3 давсан
9. Аймгийн арслан Е.Көптилек 3 барилдаж 3 давсан амжилтаар бусдыгаа манлайлан барилджээ.
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна. Мөн энэ үеэр улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд батламж гардуулна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ