Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг өнөөдрийн Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар 107 гишүүний саналаар батламжиллаа.
Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Ингэснээр УИХ-ын хурал дах намын бүлэг, зөвлөл Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилуулах эсэх асуудлаар өнгөрсөн мягмар гарагийн орой хуралдаж, МАН-ын бүлэг дэмжсэн бол АН-ын бүлэг амаралтын цагт биш ажлын өдөр ирэх пүрэв гарагт хувиарын дагуу хуралдах санал гаргасан юм.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 87,4 хувийн саналаар Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар тогтсоны дагуу Улсын их хурлын эгдсэн чуулгаан хэлэлцэж ийнхүү албан ёсоор томилогдож байна.
Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Тэрээр ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна