Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-06-10
Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан.

Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

2025 оны зургаадугаар сарын 10-ны мягмар гарагаас эхлэн дараах байршилд 12 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

 

6.10-6.22

/12 хоног/

БӨҮР, "Говь-2" ХК орчмын хэрэглэгчид

Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид

Ирээдүй хороолол, БҮК орчмын хэрэглэгчид

Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хорооллын хэрэглэгчид
ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид

"Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ