Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-06-10
Жүдочид ДАШТ-д өрсөлдөнө

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 13-19-ний өдрүүдэд болно.

93 улсын 563 жүдоч өрсөлдөх тэмцээнд манай улсаас 20 жүдоч өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Унгарыг зорьжээ. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.

Эрэгтэй тамирчид

60 кг- Э. Ариунболд, К.Ёолк

66 кг Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг Л.Анхзаяа , О.Уранбаяр

-81кг О.Шинэбаяр

-100 кг Б.Хүдэрчулуун

+100 кг Б.Гончигсүрэн

Эмэгтэй тамирчид

-48 кг Г.Наранцэцэг , Ж.Анударь

-52кг Л.Сосорбарам

-57 кг Т.Ариунзаяа

-63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч

-70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ

+78 кг А.Адъяасүрэн

Монголын их спортын шигшээ баг тамирчид өнө эртнээс Унгарын нийслэл Будапешт хотноо болсон тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасаар ирсэн.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ