Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2025-06-10
Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болсон.

Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. 

Уг асуудлыг Бага хурлаар оруулж, хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас өөрийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Ингээд Бага хурлын гишүүд Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас асуулт асууж, хариулт авсан.

Асуулт хариулт дууссанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хэнийг дэмжиж байгаа талаарх санал хураалт нууц горимоор явагдаж олонхын саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Хуулийн дагуу намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ