МАН: Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ
Монгол Ардын намын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гэж байна.
Одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3 гэхэд шинэ Засгийн газар байгуулагдсан байх ёстой.
Гомбожавын Занданшатар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
- 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
- 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
- 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
- 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
- 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Бусад мэдээ

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна
Мэдээ

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо
Мэдээ

Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа
Мэдээ

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.