Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2025-06-09
Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хуралдаан боллоо

Монгол Улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/57 тоот тушаалаар батлагдсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ын дагуу Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн 12 дугаар хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 5-6-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций салбарт зохион байгуулагдлаа.

Зөвлөлийн хуралдаанд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, малчид, эрдэмтэн судлаачид, ус ашиглагч, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар гишүүдийг чадавхжуулах, мэдээлэл солилцох, сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг хэлэлцэх, сав газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, туршлага судлах, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолойн төслүүдтэй танилцах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ