2025 оны зургаадугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн төв хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Хур тунадас: Зургаадугаар сарын 06,07-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 08, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 11-нээс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Зургаадугаар сарын 08-нд бага зэргийн бороо, 11-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 11-нээс бага зэрэг сэрүүснэ.