Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын аварга шалгаруулах цэрэг-спортын "Дөл-2025" цогцолбор тэмцээн дроны төрлөөр ийнхүү эхэллээ.
Цогцолбор тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн аваргаар шалгарсан 400 орчим шилдэг сурагч оролцож байгаа бөгөөд дроны төрөлд тасгийн хоёр гишүүн даалгавар гүйцэтгэж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь анх удаа дроны операторын ур чадварын төрлийг нэмж оруулсан ба хүйсийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс эмэгтэй сурагчдын оролцоог нэмэгдүүлж тасаг тус бүр 4 эмэгтэй сурагчийг оролцуулж байна.
Тэмцээн гарааны өмнө гүйцэтгэх ажиллагаа, маршийн явцад гүйцэтгэх ажиллагаа гэсэн хоёр үе шаттайгаар явагдана.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Ч.Мөнхтүшиг ажиллаж байна.