Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-06-06
МУ-ын Муайтай боксын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцно

Ази тивийн аварга шалгаруулах Муайтай боксын тэмцээн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тай Нгүен мужид 2025 оны 6 дугаар сарын 19-26 өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын Муайтай боксын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй оролцно. 

 Эмэгтэй:

-45кг Э.Намуунаа

-48кг Ч.Ариун-Энх

-57кг Э.Ариунзаяа

Эрэгтэй: 

-51кг Н.Цогтгэрэл

-60кг Б.Амгаланбаяр

-71кг Н.Алтанбаяр

-60кг Д.Мөнх-Од

Шүүгч: С.Мядагмаа

Дасгалжуулагч: Б.Гантогтох

Манай Улсын Муатай боксын шигшээ баг БНХАУ-ын Үндэсний шигшээ багийн тамирчидтай Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өнөөдрөөс эхлэн (2025.06.06) 14 хоног хамтарсан бэлтгэх хийж, тухай бүс нутгийн уур амьсгалд дасан зохицох, туршлага солилцож, бэлтгэл сургуулилтаа улам бүр эрчимжүүлэх юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ