Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
Уржигдар 13 цаг 00 мин
Гэр шатаж 5 хүн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 5-ны 01:36 цагт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт тус хаягт оршин суугч нэг том хүн, дөрвөн хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд, олон нийт:

-Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,

 -Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх,

 -Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,

-Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,

-Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ