Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-06-05
2026 оны шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Эйн хотноо Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч эрхэм дээдэс Шейх Султан Халифа Аль Нэхьян бин Шакбүт болон удирдлагуудтай Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар албан уулзалт хийж, стратегийн түвшинд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Бидний хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад тивийн чанартай олон улсын тэмцээнүүдийг тогтмол хийхээс гадна Ази тивд шатрын спорт их хөгжсөн орнуудтай холбоо тогтоож, туршлага солилцох гэх мэт төлөвлөгөөнүүд багтаж байна.

Түүнчлэн уулзалтын үеэр 2026 онд Монголын Шатрын Холбоо өндөр зэрэглэлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 70 жилийн түүхэндээ анх удаагаа зохион байгуулах эрхийг авсан. Энэхүү өндөр ач холбогдолтой тэмцээнийг бид эх орондоо хийснээр ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орнуудын супер Их мастеруудтай манай шатарчид өрсөлдөж, дэлхийд танигдах боломж нээгдэх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ