Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-06-03
Бөхөд хайртай монгол түмнийхээ сэтгэлийн хоймор, уухайн түрлэг дор Их аваргын гэрэлт хөшөө сүндэрлэлээ

Төв нутгийн бахархалт хүмүүн, Төв аймгийн Эрдэнэсант сумын унаган хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, далай даян даяарт дуурсагдах, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, өнөд баясгалант, далай дайчин, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, улс даяар гайхамшигт Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэгээн дурсгалд зориулж түүний отгон хүү Хакухо М.Даваажаргал сэтгэл даран бодсон бодол, хүссэн хүсэл, зорьсон зорилгоо биелүүлэн хайртай аавынхаа гэрэлт хөшөөг Төв цэнгэлдэхийн хойморт сүндэрлүүллээ.

Хөшөөг 2.5 тонн хүрлээр цутгасан ба Монголын уран дархчууд хоёр жил гаруйн хугацаанд урлажээ.

Энэ их ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр оролцож Их аваргын гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Улсынхаа их баяр наадамд 6 удаа түрүүлж, 23 удаа дараалан шөвгөрсөн “Дархан аварга”-ын хийморь сүлд Монгол түмэн, Төв сайхан нутгаа өнөд ивээж, аймаг орон нутгийнхаа нэрийг цуурайтуулсан хүчтэнүүд олноор төрөх болтугай.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ