“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засвар дууслаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын депогийн их засварын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.

Тус автобааз нь нийт 9144 метр квадрат талбай бүхий таван блокоос бүрдэх бөгөөд их засварын хүрээнд таван блокийн дээвэр, хоёр гаражийн авто засвар болон угаалгын хэсгийн шалыг шинэчлэн засварлалаа. Их засварын ажлыг хийснээр нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй явуулах боломж бүрдэж, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирсан юм. Засварын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



Бусад мэдээ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Мэдээ
“Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болон “Ил, далд ажлын акт”-ыг шинэчлэн боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Мэдээ
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.