Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2025-05-30
Ирэх Даваа гарагт халуун ус хязгаарлах газрууд

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Дулааны шугамын засварын ажил энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагт дараах байршлуудад айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэх аж.Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 15-наас БГД-ийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж, энэ сарын 29-нд халуун усаа өгөх хуваарьтай байгаа юм. Тодруулбал, зургаадугаар сарын 2-14-ний хооронд Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто заамын урд хэсэг орчмын болон Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоног хязгаарлах хуваарьтай байгаа аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ