“Улаанбаатар опен” олон улсын тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ
“Буянт-Ухаа” спорт ордонд болж буй чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээнд 17 орны 350 гаруй бөх хүч сорьж байна.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн сонирхолтой барилдаанууд өрнөж байна.
Эдгээр жингүүдэд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг тэргүүтэй Монголын есөн бөх зодоглож байгаа юм.
Урьдчилсан шатны барилдаанууд 10:30 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ, дагах барилдаанууд 13:00 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.