Сонгинохайрхан дүүрэг 10 мянган мод тарьж, ойн зурвас үүсгэжээ
Сонгиохайрхан дүүргийн засаг даргын санаачлагаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөсөн.
Улмаар тус газарт 3.1 км урттай хашаа татаж 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьж ойн зурвас үүсгэжээ.

Ойн зурвас үүсгэхэд засаг даргын тамгын газар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, иргэдийн бүлэг, дүүргийн дэргэдэх байгууллагууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага, хороодын ажилтнууд гэсэн 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллажээ.


Бусад мэдээ
Хууль бус ан агнуур буурахгүй байна: 165 зөрчил илрүүлж, 669 амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ
Мэдээ
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Мэдээ
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.