Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдууд Хяналт, үнэлгээний Үндэсний хороотой хамтран 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн зарим аж ахуйн нэгж байгууллагуудад геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт шалгалт гүйцэтгэж, газар дээр нь ажлын байрны хэмжилт хийж, цөмийн болон цацрагийн хяналт болон бусад хяналтын чиглэлээр сургалт, мэдээлэл, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооноос салбарын хяналт шалгалтуудын уялдаа холбоог сайжруулах аж ахуйн нэгж, байгууллагад учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, хяналт шалгалтыг хамтарсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулахаар холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.
Хяналт шалгалтын нэгдсэн дүн мэдээг Төрийн хяналт шалгалтын тухай, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд олон нийтэд мэдээллэж ажиллах болно. Зарим салбар чиглэлээр хяналт шалгалт үргэлжилж байна.



