Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-05-27
ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апарог хүлээн авч уулзав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Цөмийн энергийн комиссын дарга Ц.Туваан Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апарог хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан манай улсын цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, баталгааны тогтолцоог бэхжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийлэв.

Монгол Улс цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ конвенцын хүрээнд Олон улсын атомын энергийн агентлагтай нягт хамтран ажиллаж ирснийг онцоллоо.

Цаашид Монгол Улс ОУАЭА-тай хамтран ажиллаж, цөмийн технологийн энхийн хэрэглээг ил тод, хяналттай, бүрэн аюулгүй байдлаар хөгжүүлэх, улс орондоо болон дэлхий нийтэд тогтвортой, хариуцлагатай эрчим хүчний системийг бий болгоход анхаарал хандуулах болно гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ