Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-05-26
Жүдо бөхийн ДАШТ-д Монголын 18 бөх барилдана

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-20-нд болно.

Тэмцээнд 83 орны 491 (эрэгтэй 251, эмэгтэй 240) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор тогтжээ.

Холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно. Холимог багийн төрөлд оролцоно. Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм. Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ