Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-05-23
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 25-27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хасагт хална.

Хур тунадас: Тавдугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 25-нд бага зэргийн бороо, 28-29-нд бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-6 хэм, бусад хэсгээр 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан, 29, 30-нд сэрүүснэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ