“Цагаан сар”-аар 80-аас дээш настай, тэтгэвэрт гарсан ахмадуудад нэг хонь өгнө
Улсын бүртгэлийн байгууллага 1999 оноос эхлэн туслах аж ахуй эрхэлсэн бөгөөд тус аж ахуйн хүрээнд мал сүргийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
Энэхүү өсөлттэй уялдуулан байгууллагын малыг оновчтой зарцуулах, ил тод тайлагнах зорилгоор зарцуулалтын журмыг байгууллагын даргын тушаалаар 2025 оны тавдугаар сарын 20-ны өдөр баталлаа.
Шинэчилсэн журмын онцлох заалтуудаас дурдвал:
-
“Цагаан сар”-ын баяраар байгууллагын 80-аас дээш настай, тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудад тус тус нэг мал олгоно.
-
“Үндэсний их баяр наадам”-аар Улсын бүртгэлийн ерөнхий газар, хэлтэс, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс тус тус нэг мал олгоно.
-
“Улсын бүртгэлийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан нийт 5 албан хаагчийг тус бүр нэг малаар урамшуулахаар шийдвэрлэжээ.
Энэ нь ахмад ажилтнаа хүндэтгэх, албан хаагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, байгууллагын нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх чухал шийдвэр болж байна.
Бусад мэдээ

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
Мэдээ

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зөв дадлыг баримтлаарай
Мэдээ

"Дээлтэй Монгол-2025" наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
Мэдээ

Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.