Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна
Бэлэн байдлын үзлэг өнөө өглөө 05:30 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажилласнаар эхэлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ, “Эрдэс Монгол” ХХК-ийн нийт 262 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж байна.
Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, холбооны бэлэн байдал, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн заавар зөвлөмжөөр ажиллах юм.
Бусад мэдээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа
Мэдээ
Иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах хяналт шалгалт үргэлжилж байна
Мэдээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Мэдээ
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.