ТУУЛ, ТЭРЭЛЖ, ХЭРЛЭН ГОЛД 3 САР ЗАВЬТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАНА
Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллах юм. Ингэхдээ Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд завьт эргүүл иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны осолтой холбоотой 13 дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, 33 иргэний амь насыг авран хамгааллаа.
Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний амь аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад мэдээ
2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна
Мэдээ
“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Мэдээ
“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна
Мэдээ
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.