Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2025-05-22
МАН-ын Бага хурлаас Ардчилсан намтай хамтран ажиллахгүй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргав

МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь Хамтарсан Засгийн газрын улс төрийн нам гэрээгээ удаа дараа зөрчсөн учраас  Ардчилсан намтай цаашид хамтрахгүй гэсэн шийдвэрийг (2025.05.22) гаргалаа.

Хурлын шийдвэрийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав. Тэрээр, АН Хамтарсан Засгийн газарт орохдоо байгуулсан гэрээг удаа дараа зөрчсөн тул хуралд оролцсон гишүүдийн олонх тус намыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зөв гэж үзлээ. Харин ХҮН-тай цаашид хамтран ажиллана. Шинээр байгууллагдах Засгийн газар 2024 оны сонгуульд дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын  Бага хурлаас гаргасан улс төрийн дүгнэлтийн тогтоолыг Ардчилсан нам, ХҮН намын дарга, нарийн бичгийн дарга нараас бүрдэх Бодлогын зөвлөлд өнөөдөр танилцуулна гэдгийг онцлосон юм.

Ийнхүү МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэний хамтарсан Засгийн гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэх гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, хуралд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжснээр, Ардчилсан намтай хамтран ажиллахгүй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргаж байна.  

2024 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох сонгууль болсон. Энэ сонгуулийн үр дүнд МАН 68 суудал авч, олонхи болсон ч дангаараа Засгийн газраа байгуулалгүй, АН, ХҮН намтай хамтран хамтарсан Засгийн газар байгуулж байсан юм. Тус хамтарсан засгийн газарт

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд
  • Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  • Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
  • Боловсролын сайд П.Наранбаяр
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
  • БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, 
  • ЦХХХ-ны сайд У.Баатархүү,
  • 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
  • Хяналт үнэлгээний  үндэсний хорооны даргаар Э.Одбаяр нар дараагийн Засгийн газрын сайд нарыг томилогдтол үүрэг ажлаа гүйцэтгэх юм
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ