“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохионо.
Энэхүү түүхэн өдөрт зориулан ОХУ-ын уран нислэгийн "Стрижи" баг Миг-29 онгоцоо хөлөглөн дахин давтагдашгүй үзүүлбэрээ толилуулахаар Монгол Улсад ирээд байна.
Ойн арга хэмжээний нэг хэсэг Буянт-Ухаа ОУНБ-д 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагаас эхэлнэ.
Энэ өдөр Нисэх хүчин, иргэний нисэхийн он цагийн, түүх, бахархлыг харуулсан үзэсгэлэн, Цэргийн ёслолын жагсаал /техник, агаарын хөлгүүд/, Нээлттэй хаалганы өдөрлөг-Авиа шоу, Шүхрийн үзүүлэх тоглолт, ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр, Агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ, Урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн тус тус болно.
Бусад мэдээ
Мөнх хөх тэнгэрт Монгол Төрийн далбаа мандаж, Мөнх-Алдарын талбайд Монгол Төрийн дуулал эгшиглэлээ
Мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дуулал орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Мэдээ
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Мэдээ
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.