Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.
Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 15-наас БГД-ийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж, энэ сарын 29-нд халуун усаа өгөх хуваарьтай байгаа юм.
Харин өнөөдрөөс буюу тавдугаар сарын 20-27-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж эхэллээ.
Тодруулбал, засварын ажлын хүрээнд ХУД-ийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" 1, 2-р хороолол, Нисэх орчмын орон сууцны айл өрх болон ААНБ-ын халуун усыг хязгаарлах хуваарьтай байна.
Бусад мэдээ
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Мэдээ
Хүүхдийг эрсдэлээс хамгаалъя
Мэдээ
Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна
Мэдээ
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшлээс шалтгаална
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.